Эцэг эхийн эрх, үүрэг

Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

         Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

  1. Хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох;
  2. Боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;
  3. Хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.

    Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй

  1. Хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;
  2. Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
  3. Хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;
  4. Хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших
  5. Боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих;
  6. Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.
  7. Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.
Эцэг эхийн эрх, үүрэг
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 3133
Энэ 7 хоногт 404
Энэ сард 4671
Нийт зочилсон 114602

 Утас

Гар утас :
Email :

 Хаяг

79-Сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC