“Тогтвортой хөгжлийг цогцлоон бүтээхэд бидний оролцоо” сэдэвт Эко- сургуулийн сурагчдын анхдугаар чуулга уулзалт

 

Тогтвортой хөгжлийг цогцлоон бүтээхэд бидний оролцоо” сэдэвт Эко- сургуулийн сурагчдын анхдугаар  чуулга уулзалт

БЗД-ийн эко 79-р сургуулийн төлөөлөл

МХУЗ-ын багш С.Мягмаржав

Клубын ахлагч 11А ангийн сурагч О. Мөнхзаяа

11А ангийн сурагч Д. Лхагважаргал    

10б ангийн сурагч  С.Нандин-Эрдэнэ 

2015 оны 10-р сарын 09-өөс эхлэн 3 хоногийн сургалт уулзалт маань амжилттай болж өнгөрлөө. Чуулга уулзалтанд нийслэлийн эко сургуулиуд төдийгүй хөдөө орон нутгийн эко сургуулиудыг хамарсан нилээд өргөн цар хүрээтэй томоохон ажил боллоо. Нэг сургуулиас манлайлагч 3 сурагч, удирдсан нийгмийн ажилтан, багшаас бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй  баг оролцов. Чуулга уулзалт нь хөтөлбөрийн дагуу эмх цэгцтэй маш хэрэгтэй сургалт болсон.

Сургалтын эхний өдөр 2015.10.09 өглөө 9 цагаас спортын төв ордноос хөдөлж Найрамдал зусланд очиж өглөөний дасгал хийж, тасгуудад хувиарлагдан танилцаж дараагаар нь сургалтанд суув.

 Сургалт:

 

1.    Лектер төвийн тэргүүн  Баатарсүрэн “ Манлайлал” сэдэвт илтгэл

2.    Байгаль орчин мэдээлэл сургалтын төвийн тэргүүн Л.Тэмүүжин “Байгаль орчин” сэдвээр илтгэл

3.    Тогтвортой  хөгжил боловсролын төвийн мэргэжилтэн Баярсайхан  “Тогтвортой хөгжил” сэдэвт илтгэл

4.    Багш хөгжлийн институтын захирал Сүглэгмаа “Зөв дадал хэвшилтэй, зөв монгол хүүхэд” сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулав. 

Эко сургуулийн мөрдөх 7-н алхмын талаар мэдээлэл хийв.

ü  Эко зөвлөл байгуулах

ü  Байгаль орчины үнэлгээ хийх

ü  Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах

ü  Сургалтын хөтөлбөрт тусгах

ü  Хяналт үнэлгээ хийх

ü  Мэдээлэл ба оролцоо

ü  Эко код

Дараагаар нь 117-р сургуулийн эко сурагч Буянхишиг өөрийн голын ус цэвэрлэдэг туршлагаасаа хуваалцав. Мөн 58-р сургуулийн багш эко сургуулийнхаа танилцуулгыг хийв.

Үүний дараагаар сургуулиуд

Ø          Хог хаягдал

Ø          Ус

Ø      Орчин сэдвээр хуваагдаж ажиллав. Манай сургууль сургуулийн орчинг сонгон Д.Энэбиш багшийн “Сургалтын орчин” лекцэнд сууж мэдлэг бүтээв.

Орчинг материалаг, материалаг бус гэж хоёр ангилдаг . Материалаг  орчинд анги танхим, материалаг бус орчинд  харилцаа ордог. Мөн ямар орчинд амьдарч байна, яаж өөрсдийгөө хамгаалах, ямар мод цэцэг тарих ёстой талаар заавар өгөхөөс гадна дотоод орчиныг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өглөө. Дотоод орчинд анги танхимын дулаанаас гадна гэрэлтүүлэг агаарын чийгшил ногоон байгууламж ордог байна.

2015.10.10 өдөр Сургуулийн орчин бүлэгт хуваарилагдан 7-н алхмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

1. Эко зөвлөл: Эцэг эх, багш, сурагчдаас бүтсэн байх ба төлөвлөгөөтэй байх. Тухайн үйл ажиллагааг сурагчдаар удирдуулах 10-11 хүний бүрэлдэнүүнтэй байх

2. Орчны хяналт үнэлгээ: сургуулийн орчны талаар судалгаа хийх

3. Үйл ажиллагааны төлөвлөгөө: Тулгамдаж байгаа асуудлуудаа жагсаах

Хог хаягдалгүй шинэ жил, хог хаягдалгүй цагаан сар тэмдэглэх

1.    Үнэлгээ дүгнэлт: Хичээлийн төлөвлөгөөтэй уялдуулах . ЗАН-ийн багш нартай хамтрах

Ø  Химийн хичээл гялгар уутны найрлага

Ø  Эрүүл мэнд: гялгар уутны хэрэглээ

Ø  Физик: гялгар уутны шинж

Ø  Монгол хэл: гялгар уутны хэрэглээний талаар зохион бичлэг хийлгэх  гэх мэт

2.    Олон нийтэд мэдээлэх татан оролцуулах

Ø  Удирдах ажилтан

Ø  Багш нар

Ø  Эцэг эх гэх мэт

3.    Эко оод: уриа, зорилго, Сургалт зохион байгуулах
Эко орчин бүрдүүлэх сургалт: сурагч Мөнхзаяа өөрийн хийсэн төлөвлөгөөг танилцуулав.

 

 


 

lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
“Ертөнцийн нахиа-2” эко клубСурагчдын өөрөө удирдах зөвлөлийн мини чуулган“Тогтвортой хөгжлийг цогцлоон бүтээхэд бидний оролцоо” сэдэвт Эко- сургуулийн сурагчдын анхдугаар чуулга уулзалт
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 2862
Энэ 7 хоногт 708
Энэ сард 1859
Нийт зочилсон 85829

 Утас

Гар утас :
Email :

 Хаяг

79-Сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC