Сургуулийн түүхэн замнал

Манай сургууль 1974 онд 2 багш, 60 сурагчтайгаар байгуулагдсан. 1975-1976 оны хичээлийн жилд 3 багш, 103 сурагчтайгаар Шархадны бага сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 1979 онд 160 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтанд орж 6 анги, 6 багш, 7 ажилтан 155 сурагчтайгаар хичээллэж байлаа.
Тус сургууль нь 1986 онд 320 хүүхдийн суудалтай хичээлийн II байр ашигалтанд орж 79 дүгээр дунд сургууль болж анхны 8 жилийн сургалттай сургууль болж өргөжлөө. 1987 онд анхны 8 дугаар ангийн 2 бүлэг төгсгөсөн.
1994 онд 10 жилийн сургууль болох шийдвэр гарч 1995 онд анхны 10 дугаар анги төгсөлт хийлээ. Манай сургууль улам өргөжиж БЗД-ийн 9,17-р хорооны 25 мянган иргэдэд үйлчлэх болж  хүүхдийн тоо нэмэгдсэн тул 1996 онд 260 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн байрыг сургууль болгон ашигласан.
 2010 онд Япон улсын Жайкагийн төслөөр 440 хүүхдийн сууудалтай шинэ сургууль хүлээн авч хичээллэсэн. Одоо манай сургууль хичээлийн 3 байртай, 77 анги, 2259 сурагч 117 багш, 64 ажилчинтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
 2012 онд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хичээлийн I, II байрыг дулаан алдагдалгүй болгох төсөл, НҮБ-ийн Хапитат Олон Улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар спортын заал, 2013 онд Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтаар хөл бөмбөгийн хиймэл зүлэг бүхий биеийн тамирын талбай, тоглоомын талбай зэргийг хийж гүйцэтгэн ашиглалтанд авч сургалтандаа ашиглаж байна.  
Манай сургуулийн 117 багшаас зөвлөх багш 1, тэргүүлэх зэрэгтэй багш 12, заах аргач зэрэгтэй багш 36 байгаа нь нийт багшийн 49% нь зэрэгтэй байна.
Манай сургуулийн төгсөгчдөөс маш олон алдартан төрсөн бөгөөд этгээрээс дурдвал: Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, Жудо бөхийн Дэлхийн аварга А.Давааням, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Т.Цэрэнчимэд нарын нэрлэж болно.
Ажил мэргэжлээрээ шалгарч Нийслэлийн мэргэжлийн аварга болсон багш П.Алтанцэцэг, Н.Энхдагуул, В.Нансалмаа, дүүргийн мэргэжлийн аварга Ц.Лхамсүрэн, Н.Очгэрэл, Б.Хулан, дүүргийн ур чадварын аварга Д.Ууганцэцэг, Н.Батбаяр, Б.Энхтайван, Б.Батгэрэл, Д.Саранчимэг, дүүргийн аварга бага ангийн ЗАН, Монгол хэлний ЗАН-ийг нэрлэж болно.
Тус сургууль нь 2010 онд Байгальд ээлтэй Эко сургууль, 2012 онд Олон Улсын Эко сургуулийн өргөмжлөл, 2012 онд БЗД-ийн шилдэг сургуулиар өргөмжлөгдсөн. 2011 онд Английн ВВС телевиз, 2012 онд Германы Дойче вилл телевизороор суртачлагдаж байлаа. Манай сургууль 2011 оноос Английн Лондон хотын Парк хаус ахлах сургууль, Эдлес Бүрг бага сургуультай  шефийн харилцаатай хамтран ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд манай сургуулийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд сургуулийн ойг угтсан олон арга хэмжээ хийгдэж байна. Жишээ нь: 40 жилийн ойг угтсан 40 бүтээлч ажил, “Залгамж халаа” тэмцээн, төгсөгчдийн уулзалт,  олимпиад уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна.



  

   

   

   

  







renova open renovar passaporte
Сургуулийн товч танилцуулгаСургуулийн зохион байгуулалт бүтэцЗахирлын мэндчилгээСургуулийн зорилго, зорилт, уриаСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 5
Өнөөдөр зочилсон 2631
Энэ 7 хоногт 0
Энэ сард 1180
Нийт зочилсон 82827

 Утас

Гар утас :
Email :

 Хаяг

79-Сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC